Pause and Reflect
Pause and Reflect
Pause and Reflect (Түр Зогсъё)
Өөртөө итгэлгүй байдал, өөрийнхөө үнэ цэнийг ойлгохгүй байх тухай
39 minutes Posted Sep 8, 2020 at 2:50 am.
0:00
39:18
Download MP3
Show notes

Гайхалтай өглөөний/өдрийн/оройн мэнд!

Өнөөдөр Цээгий бид 2 өөртөө итгэлгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй байх, үүний хор уршиг, шалтгааны талаар өөрсдийн ойлгож, мэдсэн зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Мөн өөртөө итгэх итгэлийг олж авах аргуудыг хуваалцсанаас гадна энэ нь өөрийнхөө потенциалыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээдэг талаар ярьсан. 

Аливаа ажлыг эхлүүлэхээсээ ч өмнө өөрсдийгөө бодол сэтгэлдээ унагааж, бүтэлгүйтүүлчихээд байдаг муу зуршлаасаа салах цаг болжээ. Өөрийгөө голж, өөрийнхөө чадварт итгэхгүй байх нь таныг олон боломжоос хойш татаж, сэтгэл гонсгор амьдрах суурь нөхцөл болж байна. Өөрийгөө голох сэтгэлзүйд хүргэдэг олон шалтгаан байдаг бөгөөд эдгээрийг таньж мэдэн, удирдах боломжтой юм аа. Та бүхэн бидний энэ дугаарыг сонсож, өөртөө итгэлтэй болох аянд маань нэгдээрэй.