Pause and Reflect
Pause and Reflect
Pause and Reflect (Түр Зогсъё)
Амьдралын зорилгоо олох нь чухал уу?
46 minutes Posted Sep 1, 2020 at 6:27 am.
0:00
46:13
Download MP3
Show notes

Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна.  

Орчин үед бид нар дандаа завгүй, үргэлж яарч тэвдэж амьдардаг болжээ. Бидний амьдрал дахь мэдээллийн урсгал ч ихээхэн нэмэгдэж, үргэлж л ямар нэг зүйл бодож гүйсээр... Хэтэрхий яарсандаа амьдралдаа юу болоод байгааг анзаарахгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс, өөртөө чөлөө өгч, түр зогсоод амьсгаа авъя, тэгэх үү?

Манай "Түр Зогсъё" гэдэг подкаст нь толгой өндийх завгүй амьдралын урсгалаас түр завсарлаад нэгийг бодоод үзье гэсэн зорилготой юм.

Өнөөдрийн дугаараар бид подкастаа хийх болсон шалтгаанаа тайлбарлан, "Амьдралын зорилгоо олох нь чухал уу?" гэсэн сэдвээр ярилцлаа. Түүнчлэн амьдралын зорилго гэж тодорхойлж байгаа зүйлс чинь яг чиний хүссэн зүйл эсэх, нэгэнт тодорхойлсон зорилгоо өөрчлөх тухай ярилцлаа. 

Та өөрийн туршлага, санал хүсэлт, шүүмж юу бүхнээ коммент хэсэг дээр бичиж үлдээвэл маш их баярлах болно!