Pause and Reflect
Pause and Reflect
Pause and Reflect (Түр Зогсъё)
Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.
Дүгнэх нь төлөвлөхтэй адил үр дүнтэй байх нь.
Бид үр дүнтэй төлөвлөхөд их анхаарч, өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг. Ялангуяа сүүлийн үед төлөвлөгч дэвтрийн хэрэглээ ихээхэн дэлгэрч, хүмүүс ажлаа төлөвлөх, цагаа үр дүнтэй зохицуулахад их анхаардаг болсон.  Гэтэл зөв төлөвлөхтэй эн тэнцүү үр ашигтай нэг зүйлийг бид орхигдуулаад байсан бололтой. Тэр нь орой бүр тухайн өдрөө, 7 хоногийн эцэст тухайн 7 хоногоо, сар бүрийн эцэст тухайн сараа дүгнэх байдлаар өөрийн гүйцэтгэлээ хянаж, дүгнэлт өгөх арга юм.  Өнөөдрийн дугаараар өдрөө дүгнэх, ийнхүү дүгнэхдээ "идэвхтэй асуулт"-ыг ашиглан өөрийгөө идэвхжүүлэх тухай товчхон ярьлаа.  Та бүхэнд хэрэгтэй байна гэж найдаж байна.
Jan 12, 2021
12 min
2021 оноо үр ашигтай төлөвлөхөд нь зориулсан бяцхан зөвлөмж
Он солигдох мөч яагаад ч юм нэг л ид шидийн, гайхалтай мэт. Ирэх ондоо би "Цоо шинэ би" болно гэсэн хүсэл хүн бүрт л төрдөг байх. Гэтэл бид сэтгэл хөдлөлөөрөө амжихгүй их зүйл төлөвлөх, чухал хэрэгтэй зүйлсээ төлөвлөхгүй орхидог юм биш байгаа? Магадгүй юу төлөвлөхөө огт мэдэхгүй нэгэн ч байж болох юм. Яг л ийм асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор саяхан уншсан номноосоо олж мэдсэн бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.  Хэрэгтэй байж, таалагдана гэж найдаж байна. 
Dec 28, 2020
36 min
Өөрсдийгөө эрхлүүлцгээе *Tuesdays with Morri*
Эрхлэх гэдгийг бид сөргөөр ойлгох  нь түгээмэл байдаг. Гэвч та өөрийгөө хайрлахгүй, халамжлахгүй бол бусдыг хайрлаж чадна гэж үү?  Өөртөө зөөлөн хандах хичнээн их давуу талтай болохыг бид нарт Морри ярьж өглөө. Сонихолтой зүйл ярьж өгсөнд маш их баярлалаа!
Dec 21, 2020
38 min
Өнгөрсний хүлээсээс ангижрах тухай
Хүүхэд байхад сайхан байж дээ... Арван жилийн өмнө тэр ажлын саналыг хүлээж авах ёстой л байсан юм...  Тэр үед намайг ятгаж энэ мэргэжлийг сонгоход хүргээгүй бол өдийд би будаа болгоод өгсөн байхгүй юу... Тэр үед тийм тэнэг үйлдэл гаргаж байдаг би ёстой нээрээ...  Эдгээр бодлууд танд орж ирдэг бол, эсвэл өнгөрсөн дэх ямар нэг бараан дурсамжийг эргээд санах үед тухайн үеийн таагүй мэдрэмж танд ирж байгаа бол та өнгөрсний хүлээсэнд хүлэгдсэн, харуусал, харамсал дүүрэн амьдарч байгаа нэгэн байж болох юм.  Энэ удаагийн дугаараараа өнгөрснөө тавьж явуулж чадахгүй байх нь хэрхэн яаж илэрдэг, ямар хор уршигтай болох талаар ярилцлаа.
Dec 1, 2020
46 min
Амьдарч чадахгүй болтлоо санаа зовсоор байх уу?
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны хэмжээс хором бүр нэгээс нөгөөд шилжин, урсаж байдаг. Одоо байсан мөч өнгөрсөн, ирээдүй байсан мөч одоо болдог нь гайхалтай, хачирхалтай бүр гайхамшигтай ч юм шиг... Гэтэл бид цаг хугацааны энэхүү шилжилтийг зөв удирдаж амьдарч чаддаг уу? эсвэл цаг хугацаанд дарлуулж, удирдуулж амьдардаг уу? Цаг хугацааг удирдах нь бидний сонголтын асуудал мөн үү? эсвэл бид Цаг хугацааны өмнө ямар ч хүч чадалгүй юм болов уу?  Өнгөрсөндөө амьдарч байгаа нэгэн харамсал, харууслаар дүүрэн, ирээдүйдээ амьдарч байгаа нэгэн айдас, зовнилоор дүүрэн амьдардаг бөгөөд гагцхүү одоодоо амьдардаг хүн л туйлын аз жаргалтай байдгийг аз жаргалтай хүн бүхэн сануулдаг.  Аз жаргал эрэлхийлж, бүрэн дүүрэн амьдрах зорилгод хөтлөгдсөн хүмүүсийн хувьд бид 2 энэ талаар ярилцаж, цаг хугацааг хэрхэн удирдах талаар хэд хэдэн цуврал хийхээр шийдсэн юм.  Энэ удаагийн дугаараар ирээдүйдээ санаа зовж, айдастай амьдрах талаар ярилцлаа. Enjoy! 
Nov 23, 2020
47 min
Яаж карантинаар галзуурахгүй үлдэх вэ?
Бүгд хөл хорионд орж, өвчний аюул хаалганы гадаа байгаа мэт санагдаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй, тодорхой бус байдал маш их байгаа нь айдас, түгшүүр, стресс үүсгэхээс өөр аргагүй. Гэхдээ бид нарт маш том давуу тал байна: дэлхийн өнцөг булан бүрт хөл хорионд ороод 9, 10 сар болж байгаа хүмүүс шинэ нөхцөлдөө дасч, хөл хориог амьдралын хэв маяг хэмээн хүлээж авах хүртлээ туулсан туршлагаас суралцах боломж байна. Энэ удаагийн дугаараараа Цээгий, Надя 2 дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хөл хорионы үеэр хэрхэн өөрийгөө тайван байлгах, тэр ч бүү хэл хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж болох талаар ярилцлаа.
Nov 17, 2020
40 min
Ашигтай үйлдлийг хэрхэн зуршил болгох вэ?
"Ном уншдаг болно оо", "Турна аа", "Өдөр бүр гүйнэ ээ" гээд л эрчтэй, урамтай эхэлдэг хэдий ч удаан үргэлжлүүлж чадалгүй дундаас нь хаядаг тохиолдол түгээмэл...  Сэтгэл хөдлөлөөрөө ямар нэг зүйлийг эхлүүлэх амархан ч мотиваци алга болох цагт хэрхэн үргэлжлүүлэх вэ? Үүний хариулт их амархан. Та ямар нэгж зүйлийг зуршил болгож чадвал өөрөө ч анзааралгүй, өөртэйгөө зөрчилдөж тэмцэлдэхгүйгээр нэг л мэдэхэд гайхалтай үр дүн хүрсэн байх болно.  Энэ удаагийн дугаарт Надя, Цээгий хоёр өмнөх дугаарын үргэлжлэл болгож, ашигтай үйлдлийг өөрийн зуршил болгох талаар ярилцлаа. 
Nov 10, 2020
38 min
Таны шийдвэрийн 95 хувийг хэн гаргадаг вэ?
Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна. Бид аз жаргалтай амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжтэй байх зэрэг сэдвүүдийг маш их сонирхож судалдаг. Олж мэдсэн сонирхолтой зүйлс, өөрсдийн алдаа ололтыг хуваалцах зорилготойгоор энэхүү "Түр Зогсъё" гэсэн подкаст хийж эхэллээ. Танд манай подкаст бага ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч чадна гэж найдаж байна :) Өнөөдрийн дугаарт: Бид өдөрт 35,000 шийдвэр гаргадаг боловч эдгээрийн 95 хувь нь идэвхтэй шийдвэр гаргалт шаарддаггүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр шийдвэрийн ихэнх нь бидний сурцаараа хийдэг, нэгэнт хийгээд дадчихсан тул яаж хийж, хэзээ эхэлж байгаагаа анзаарах ч шаардлагагүй зүйлс байдаг. Гэтэл, нэгэнт хийгээд хэвшчихсэн зүйлс бидний амьдралд хэрэггүй, тэр ч бүү хэл биднийг хорлож, хохироож байдаг зүйлс бол яах вэ? Энэ удаагийн дугаараараа бид зуршлын талаар, зуршил яагаад, хэрхэн үүсдэг талаар ярилцсан бөгөөд муу зуршлаас салж байсан, салах гэж оролдож байгаа өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. P/S: Интернэт холболт  маань тасалдаж, бичлэгний чанар муу байгаад үнэхээр уучлаарай :( Бид энэ асуудлыг шийдэх гээд ажиллаж байгаа шүү. (Цээгий)
Nov 2, 2020
41 min
Стресс багатайгаар бүтээмжээ нэмэгдүүлэх талаар
Бидэнд бараг бүгдэд нь "Чи яаж энэ бүхнийг амжуулаад байдаг байна аа?" гээд асуучихмаар санагддаг найз байдаг тэ?  Энэ удаагийн дугаараараа уг асуултыг өдөр бүр л асуумаар санагдуулдаг найз Гэрлээтэйгээ ярилцлаа. Гэрлээ маань ажлын хамтрагч, найз, үнэнч хөгжөөн дэмжигч минь байж чаддаг. Бид 2 бусдад дэмтэй амьдрах юмсан, эерэг мэдрэмж түгээх юмсан гэсэн адилхан бодолтой байдгаараа нэгдэж, бие биенээ богино хугацаанд ойлгож чадсан гэж боддог.  Энэ удаагийн дугаартаа бид Гэрлээгийн байнга эрч хүчтэй байж, их зүйлийг гүйцэтгэл сайтай амжуулдаг аргуудаас хуваалцсан. Тухайн цаг үед хийж байгаа зүйлийнхээ үр дүн, үр ашгийг ухаарах нь ихээхэн ач холбогдолтой байдгийг онцолж, хүн хичээгээд, зөв удирдаж чадвал маш их ажлыг идэвхтэй ажиллах цагтаа шингээж "шигтгэж" болдгийг ойлгууллаа. Гэрлээтэй ярилцсаны дүнд миний хувьд цагийн менежментээс илүү бодол санаа, сэтгэлийн менежмент хэрэгтэй юм шиг санагдсан.  Та бүхэн өнөөдрийн дугаараас нэг ч болсон хэрэгтэй санаа авч, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. 
Oct 26, 2020
48 min
Өөртөө цаг гаргах тухай /Tuesday with Morri/
Завсаргүй үргэлжлэх их ажлын хажуугаар завсарлага авч өөртөө цаг гаргах нь бүү хэл хоол идэх цаг гарахгүй үе ч заримдаа тохиолддог. Гэтэл түрхэн зуур завсарлаж, өөртөө цаг гаргаж, тархиа амрааж чадсанаар амраагүй үед 2-3 цаг зарцуулдаг ажлыг 1-хэн цагийн дотор дуусгах боломжтой ажээ.  Энэ удаагийн дугаараар Цээгий маань хүндэт зочин Морритой түр зогсоод өөртөө цаг гаргах талаар ярилцлаа. Морри маань "Tearapy" буюу "Цайсал" номын зохиолч бөгөөд амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллох, эрүүл аргаар жингээ хасах талаар бусдад таниулан, уриалж амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь бусдад тусалдаг. Мөн цайны ургамал тарьж ургуулан, цай үйлдвэрлэдэг бөгөөд ногоон ургамлан хана бүтээдэг чадварлаг entrepreneur бүсгүй юм.   Миний хувьд хийж байгаа ажлаа хэзээ ч өөртөө цаг гаргаж байна гэж харж байгаагүй. Хэн нэгэнд юм хийж өгч байгаа юм шиг ойлгож ирсэн. Гэтэл Морригийн хувьд өөртөө утга учиртай, үнэ цэнэтэй санагддаг зүйлээ ажил болгож чадсан бөгөөд ажлаа өөртөө цаг гаргаж буй нэг хэлбэр гэж харж байгаа нь гайхалтай мэргэн санагдлаа. Нөгөөтэйгүүр бид хязгаарлагдмал цаг хугацааг хамгийн үр ашигтай зарцуулахын тулд өөрт чухал зүйлстээ цагаа зөв хуваарилах шаардлагатай бөгөөд аливаа зүйлд алтан цагаа зарцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа урт хугацааны зорилгодоо нийцтэй эсэх, бидэнд эерэг мэдрэмж төрүүлж байгаа эсэх, бидний амьдралд үнэ цэнэ нэмж байгаа эсэхийг харгалзан үзэж сонголт хийх ёстой гэдгийг ойлголоо. Бүх зүйлийг амжуулж, бүх зүйлд оролцох нэгэнт боломжгүй тул бүгдийг зөвхөн өөрийн гараар хийх гэж шуналтан улайрах хэрэггүй юм гэдгийг сануулсанд баярлалаа.  Бид бүгд л цаг хугацаатай уралдаж, өнөөдөртөө нэг ч болсон зүйл нэмж амжуулахыг зорьдог. Гэтэл өнөөдөр аль нэг ажлыг хийж амжихгүй байлаа гээд амь тулсан аюул, дааж давшгүй хор уршиг үүсэхгүй бол амжихгүй байхыг хүлээн зөвшөөрдөг, өөртөө зөөлөн ханддаг байх нь бидний өдөр тутмын стрессийг багасгаж, урт хугацаандаа бидний сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал юм. Иймд Морригийн зөвлөгөөний дагуу цаг хугацаанд уужуу хандахыг өөртөө өдөр бүр сануулж, хэвшил болгомоор санагдлаа.  Түүнчлэн та бүхэн Морригийн дэлгэрүүлдэг цайны соёл, цайны бясалгалтай энэхүү дугаараар танилцаарай. Tea with Morri: https://www.instagram.com/teawithmorri/  Fit with Morri: https://www.instagram.com/fitwithmorri/ ...  Подкастын эхлэлийн ая: Maldives by Scandinavianz  Подкастын төгсгөлийн ая: Summertime by Scandinavianz
Oct 19, 2020
42 min
Load more