Эрүүл Монгол Подкаст Podcast

Эрүүл Монгол Подкаст

urantsetseg
Олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, анхдагч урьдчилан сэргийлэлт буюу амьдралын зөв дадлыг хувь хүн өөртөө төлөвшүүлснээр өвдөхөөсөө өмнө сэргийлж нийгэм, сэтгэц, биемахбодийн хувьд эрүүл Монголын иргэдийг бий болгоход төслийн зорилго оршино.
#11 Эрүүл мэндийн боловсрол, түүнд нөлөөлөх хүчин зүйлс АУ-ны доктор Ч.Цэлмүүн
Эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар НЭМ-н магистр, АУ-ы доктор Ч.Цэлмүүнтэй ярилцлаа.
Aug 22, 2021
1 hr 10 min
#10 Хорт хавдараас урьдчилан сэргийлэх боломжтой юу? Б.Түвшин
Монгол улс хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд 62-т орж байгаа ч хавдарын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд энэ өвчин хожуу оношлогдож байгааг харуулж байна. Иймээс иргэд хорт хавдараас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сонирхолтой ярилцлага боллоо.
Feb 7, 2021
28 min
#9 САХАР ба эрүүл мэнд Шим тэжээл судлаач, САХАР номын зохиогч Л.Энхзул
Тэр бүр яриад байдаггүй, эрүүд мэндэд ямар нөлөөтэйг нь мэдэхгүй бүх насны, бүх хүний хэрэглэдэг эрүүл мэндэд маш муу нөлөөтэй сахарын талаар мэргэжлийн хүнтэй ярилцлаа.  Миний дуу гэнэт чарлаж орж ирж байгааг уучлаарай. Техникийн саатал гарсан байна. Гэвч зочны маань яриа үнэхээр сонирхолтой шүү!
Jan 9, 2021
36 min
#8 Кофены эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Кофе уух соёл дэлгэрч кофе шопуудын үйлчлүүлэгч нэмэгдэж, гэртээ болон ажил дээрээ кофе уух нь ихэсчээ. Та ямар кофе уудаг вэ? Таны уудаг кофе таны биед сайнаар нөлөөлдөг үү? Муугаар нөлөөлдөг үү? Сайн эсвэл муугаар нөлөөлөх нь таны сонголт юмсанжэээ :)
Mar 23, 2020
19 min
#7 Монголчууд мацаг барих хэрэгтэй юу? Г. Оюунболор
Мацаг барих гэхээр эргэлзэж тээнэгэлзээд ер нь махаа идэж өссөн Монгол хүнд зохихгүй гэх мэт бодлууд эргэлдээд байдаг. Дотрын эмч, хоол тэжээл болон дасгал хөдөлгөөний талаар нийлээдгүй судалсан фитнессийн тамирчин бүсгүйг урьж оролцуулж мацгийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг сонсогчиддоо хүргэхийг зорилоо.
Jan 26, 2020
53 min
#5 Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх нь Г.Мөнхтулга
Энэхүү дугаараар халдварт бус өвчний улмаас нас баралтын тэргүүлэх шалтгаан болох Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээ, хоол хүнс, дасгал хөдөлгөөний талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Nov 17, 2019
24 min
#4 Эрүүл амьдрах нь таны сонголт
Зочин хөтлөгчтэй энэхүү дугаараа бид эрүүл амьдралын хэв маяг тэр дундаа эрүүл хооллолтын талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Nov 8, 2019
57 min
#3 Жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө
Энэ удаагийн дугаараар жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд зориулан тэдний эрүүл ураг төрүүлэхэд хэрэгтэй сэдвээр ярилцлаа. Энэхүү дугаар маань хайртай ээжийн минь төрсөн өдрөөр нийтлэгдэж байгаа бөгөөд энэхүү дугаараа ээждээ зориулав <3
Nov 4, 2019
30 min
#2 Амны хөндийн эрүүл ахуй Б. Сарангэрэл
Амны хөндийн эрүүл ахуй тэр дундаа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн шүдний арчилгааны онцлог, шүдний ооны сонголтыг хэрхэн зөв хийх талаарх сонирхолтой ярилцлага, зөвлөгөөг хүргэж байна.
Oct 24, 2019
22 min
#1 Томуу, томуу төст өвчний урьдчилан сэргийлэлт Р.Оюунгэрэл
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Oct 18, 2019
20 min