Дотоод Дохио
Дотоод Дохио
Дотоод Дохио
EQ хөгжүүлдэг подкаст. Өөрийн болон бусдын сэтгэл зүйг ойлгоход тань тус болох зүйлсийг ярина. Нийгмийн үзэгдэл, хүний оюун санааг хувьслын онолын үүднээс тайлбарласан орчин үеийн шинжлэх ухааны ололтуудаас хүргэнэ.
13. Улс төр
“Хүний сэтгэл зүй болон тэр хүний улс төрийн үзэл бодол хоёр хоорондоо ямар хамааралтай байдаг вэ?” гэдэг асуултанд хариуллаа. Хүний зан төлөв, амьдарч буй орчин, ёс суртахууны хэмжүүрүүд нь тухайн хүний барууны талын (консерватив) намыг дэмжих үү, зүүний талын (либерал) намыг дэмжих үү гэдэгтэй хамааралтай байдаг. Консерватив, либерал намуудын ялгаа болон эдгээр намыг дэмжигчид ямар онцлог зан төлөв, ёс суртахуунтай байдаг талаар сонссоорой. Эх сурвалж: Jonathan Haidt, “The Righteous Mind: Why Good People are Divided by Politics and Religion” Jerome H. Barkow, John Tooby, Leda Cosmides, “The Adapted Mind: Evolutionary Psychology and the Generation of Culture”
Jan 22, 2022
48 min
12. Ёс суртахуун
Хүнд байдаг ямар сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмжээс болоод бид ёс суртахууны дүгнэлт хийдэг вэ? Ёс суртахуун нь хувьслын үед ямар шалтгаанаас болоод бий болсон зүйл вэ? Эх сурвалжууд: New York University professor Jonathan Haidt, “The Righteous Mind” Yale University professor Paul Bloom, “Just Babies” and “Moralities of everyday life” lecture on coursera.org Robert Wright, “The Moral Animal”
Mar 23, 2021
1 hr 5 min
11. Зан төлөв ба үнэт зүйлс
Том таван зан төлөв болох extraversion, neuroticism, agreeableness, conscientiousness, openness-ийг танилцууллаа. Мөн хүмүүс юуг үнэт зүйлсээ болгодог вэ? хүний үнэт зүйлс нь зан төлөвтэй ямар холбоотой байдаг вэ? гэдэг талаар ярилаа. Эх сурвалж: Duke University professor Mark Leary, “Understanding the Mysteries of Human Behavior”, The Great Courses Таны тэмдэглэлд зориулав: Том Таван Зан Төлөв (The Big Five Personality Traits): https://cutt.ly/5j4ivFY 10 Үндсэн үнэт зүйлс: https://cutt.ly/6j4uLkV Зан төлөв, үнэт зүйлсийн тестүүд: https://www.facebook.com/dotooddohio/posts/244889503701122 Хэвийн тархалт гэж юу вэ? https://www.facebook.com/dotooddohio/posts/247467876776618
Jan 21, 2021
53 min
10. Сүнс гэж юу вэ?
Сүнсний талаар эртний Грекийн философичдоос эхлээд одоо цагийн сэтгэл судлаачид юу гэж үзсэн талаар ярилаа. Энэ дугаарт сүнсний бүтэц, материал, үйл ажиллагаа, сүнс бие 2ийн харилцан нөлөөлөл, The Matrix, ухамсар, чөлөөт сонголт (free will) гээд олон сэдвийг хөндсөн. Эх сурвалж: Raymond E. Fancher and Alexandra Rutherford, Pioneers of Psychology Marc Brysbaert, Historical and conceptual issues in psychology
Nov 14, 2020
1 hr 5 min
9. Бусдад өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд нь яаж туслах вэ?
Nathaniel Branden-ий The Six Pillars of Self-Esteem ном дээрээ санал болгосон эцэг эхчүүд, багш нар, менежерүүд бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд яаж туслаж чадах зөвлөмжүүдийг танилцууллаа.
Sep 21, 2020
52 min
8. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ(self-esteem) хэрхэн өсгөх вэ?
Nathaniel Branden-ий The Six Pillars of Self-Esteem ном дээрээ санал болгосон өөрийнхөө үнэлэмжийг өндөрсгөхөд тус болох 6 дадлыг танилцууллаа. Таны тэмдэглэлд зориулав: 0. Өөрийнхөө дотоод ертөнцрүү өнгийж харж, өөрийгөө таньж мэдэхэд туслах асуултууд : https://www.facebook.com/dotooddohio/posts/185362832987123 1. Ухамсартай амьдрах дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/186356779554395 2. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/186126169577456 3. Хариуцлагатай байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187045766152163 4. Өөрийнхөө оршин буйд итгэлтэй байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187443099445763 5. Зорилготой амьдрах дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/185961259593947 6. Шударга байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187921929397880
Aug 29, 2020
47 min
7. Өөрийгөө үнэлэх үнэлэмж (self-esteem) гэж юу вэ?
Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага хүн хайр дурлал, аз жаргал, амжилтаас айдаг, танихгүй, мэдэхгүй зүйлсээс айдаг, сорилтоос зугтдаг, зөвтгөгдөх боломжийг хайдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй хүн өөрөөрөө байхдаа тухтай байдаг, юмыг бодитоор хардаг, өөрийн чадлын шинэ зах хязгаарыг хайдаг, сорилтыг хүсдэг, гайхан бишрэх боломжийг хайдаг ~ Nathaniel Branden Эх сурвалж: Nathaniel Branden, “The Six Pillars of Self-Esteem” Mark Leary, “Understanding the Mysteries of Human Behavior”, The Great courses
Jul 4, 2020
56 min
6. Нийгмийн байр суурь бидний сэтгэлзүйд
Энэхүү дугаараар хүмүүсийн нийгмийн байр суурийг чухалчилж үздэг шалтгаан болон нийгмийн байр суурийн өөрчлөлтөөс болоод үүсдэг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд болох атаархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж (self-esteem), ичгүүр, огцом уур, түгшүүр, сэтгэл хямралын талаар ярилаа. Эх сурвалж: David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind”
May 29, 2020
44 min
5. Дотно нөхөрлөл, хариу нэхээгүй тус
"Бид яагаад бусдад тусалдаг вэ?" гэдэг сэдвээ үргэлжлүүлээд, хүмүүсийн бие биедээ тусалдаг үйлдлээс үүдээд дотны найз бидэнд яагаад хэрэгтэй байдаг вэ, мөн яагаад хариу нэхээгүй тусыг хийдэг вэ гэдэг талаар ярилаа. Эх сурвалж: David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind”
Apr 29, 2020
41 min
4. Эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа
Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээнүүд болох үр удмаа үлдээх, хоол олж идэх, аюулгүй байдлаа хангахын тулд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хэрэглэдэг аргуудын ижил, ялгаатай талуудын талаар ярилцлаа. Мөн эм, эр хүйс яагаад бий болсон, хүмүүс хосоо сонгохдоо юуг хардаг, нийгмийн байр суурийн төлөөх тэмцэл, ганцаардал гээд олон сэдвийг хөндсөн. Эх сурвалжууд: Richard Dawkins, “The Selfish Gene” David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind” Louann Brizendine, “The female brain” Beat Your Genes Podcast
Mar 29, 2020
58 min
Load more