The EKU Show
The EKU Show
Enkhburen Enkhbayar
18 настан. @FattechMedia-н CEO. Сериал энтрепренер. Энэ подкаст дээр би өнөө үеийн хамгийн амжилттай яваа олон олон энтрепренер, бүтээгч, шинийг санаачлагч, нөлөөлөгч нартай уулзаж тэдний бодит туршлагаас та бүхэнтэй хуваалцах болно.
Episode 014: Би эргэн ирлээ. Карантинд юу болсон бэ?
Бараг 2 жилийн дараа эргэн ирлээ. Энэ хугацаанд би юу хийсэн бэ? Юу сурж мэдэв? Бас сайнууцгааааааа ^_^ Сувгаа The Eku show Podcast дээр тохируулсанд баярлалаа.
Sep 12, 2021
19 min
Episode 13: Б. Нурсауле - Бизнес эрхлэгч, контент бүтээгч, 19 настан
Өнөөдрийн дугаараар Нурсауле буюу 19 настай энтрепренер, контент бүтээгчтэй ярилцлага хийлээ. Тэрээр 1 жил 2 сар гаруй хугацааны өмнөөс өөрийн хувийн брэндинг гэх зүйлээ хөгжүүлж сошиал медиа нөлөөлөгч болж түүгээрээ бизнес хийхийг хүсэн ТикТок-г ашиглаж эхэлжээ. Яг одоогоор 80,000+ дагагчтай болж өөрийн хүссэн зүйлийн гарааг маш амжилттай эхлүүлээд байгаа юм. Түүнийг энэ гайхалтай шийдвэрийг гаргахад яг юу нөлөөлсөн, одоо хаана явж байгаа, ямар бэрхшээлүүдтэй тулгарсан талаар энэ дугаараас олж сонсоорой.
Apr 30, 2020
30 min
Episode 012: 17 настай 7 оронгийн цалинтай бизнесмэн
Өнөөдрийн дугаараар Чингүүн буюу 17 настай бизнесмэн, энтрепренертэй ярилцлага хийлээ. Тэрээр 15 тайдаа борлуулалтаас бүх зүйлээ эхэлж байсан ба тухайн үедээ ажиллаж байсан газрынхаа хамгийн шилдэг борлуулагч болж байсан. Саяхнаас эхлээд Amway буюу сүлжээний бизнес эхлүүлсэн ба аль хэдийн 7 оронтой цалин авдаг болчихсон байгаа нь танд дахиад нэг гайхшрал төрүүлж магадгүй юм. Чингүүний төлөвлөж байгаа зүйл бол сарын 50 сая+ цалинтай болох мөн энэ том харааг, хэрхэн 15 тайдаа бизнес хийж эхэлсэн, түүний хийж байгааг хийхийн тулд юу хэрэгтэй зэрэг талаар энэ дугаараас олж сонсоорой.
Feb 27, 2020
21 min
Episode 011: Хэрхэн үр бүтээмжээ нэмэх вэ?
Өнөөдрийн дугаараар надаас хамгийн их асуугдаж байгаа ажлын үр бүтээмжээ хэрхэн нэмэх вэ гэсэн асуултад хариуллаа. Миний бодлоор нойр хамгийн чухал нь... хэрхэн сайн нойр авахыг энэ дугаараас олж сонсоорой.
Feb 17, 2020
5 min
Episode 010: Сарын $15,000 цалинтай болгох сэтгэлгээ
Episode 010: Сарын $15,000 цалинтай болгох сэтгэлгээ by Enkhburen Enkhbayar
Feb 11, 2020
8 min
Episode 009: Хувийн брэндинг гэж юу вэ? Яаж өөрийнхийгөө хөгжүүлэх вэ?
Өнөөдрийн THE EKU SHOW подкастын дугаараар хэрхэн өөрийн брэндийг зөв хөгжүүлэх вэ? гэдэг талаар ярилцлаа. Таалагдсан гэж найдаж байна. Хэрэв тийм бол бусдад түгээгээрэй :)
Feb 10, 2020
5 min
Episode 008: Г. Тэмүүлэн - Англи хэлний багш & Энтрепренер
Өнөөдрийн дугаараар Энхбүрэн Орчлон сургуулийн англи хэлний багш, 75 Hard, Winner Course зэргээрээ олонд танигдсан Ганзоригын Тэмүүлэнтэй ярилцлага хийлээ. Тэрээр Азийн #1 англи хэлний багш болох зорилгоо биелүүлж яваа бөгөөд өөрийн англи хэлний онлайн хичээлийн бизнесийг үнэхээр амжилттай авч яваа нэгэн. Түүний түүхийг энэхүү дугаараас олж сонсоорой. Сувгаа The Eku show Podcast дээр тохируулсанд баярлалаа.
Feb 6, 2020
34 min
Episode 007: Миний Амьдралын Эргэлтийн Цэг Хаана Байсан бэ?
Өнөөдрийн The EKU Show-н дугаараар миний амьдралын эргэлтийн цэгт юу болсон, бас хэзээ болсон бэ гэдэг талаар ярилаа. Сайхан түүх бүр хар дарсан зүүдийн дараа эхэлдэг учраас өөрийнхөө сөрөг түүхийг өөрөө жолоодож эерэг түүхийг бүтээгээрэй.
Jan 9, 2020
5 min
Episode 006: Хүмүүсээс Хэрхэн Зөв Асуулт Асуух вэ?
Өнөөдрийн The EKU Show-н дугаар дээр Энхбүрэн хэрхэн хүмүүсээс зөв асуулт асууж дараагийн явах замаа оновчтой, зөв тодорхойлж болох вэ? гэдэг талаар ярьсан ба амьдралд маш ойрхон 2 жишээ татаж ярилаа. Яг ийм төрлийн дугааруудыг илүү их хүсэж байвал Review, Subscribe, Share хийгээд надад мэдэгдээрэй. Амжилт хүсье.
Jan 9, 2020
5 min
Episode 005: Амжилт - Ментор гэж юу вэ? Яагаад чамд ч бас нэг хэрэгтэй гэж?
Өнөөдрийн The EKU Show -н дугаараар амжилтад хүрэхийн хамгийн амархан арга бол ментор гэдэг тэгэхээр ментор гэж яг ямар хүн байдаг юм бэ? Яаж энэ хүнийг олж авах вэ? гэдэг талаар ярилаа. Подкаст таалагдсан гэж найдаж байна, instagram дээр @enkhburen дагаад подкастнаас орж ирснээ надад мэдэгдээрэй гоё танилцана гэж найдаж байна ~EKU
Jan 3, 2020
17 min
Load more