
Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна. Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ. Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenadeУран бүтээлийн хувьд тэд өөрсдийн өвөрмөц аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д шинэ цомгийн дуунуудаасаа бичүүлжээ: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=12 сарын 7-нд уулзацгаая~!
Jan 31
27 min

Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.
Oct 27, 2025
38 min

"Хар тамхи" хэмээн бид бүгдийн хэлж дассан боловч цаадах шалтгаан, нөлөөллүүдийг далд байлгадаг табүү сэдвийг онцлон хүргэж буй билээ. Энэ удаагийн дугаараар "ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ", "Өсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ"-ийн хөтөлбөрийн зохицуулагч Ихтамиртай ярилцлаа.Мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох арга хэмжээний өмнө урьдчилан сэргийлэх, санаатай болон санаандгүйгээр "ганц сороод" эхэлсэн бол болих хүсэлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүйгээр амьдралын эрүүл хэв маягийг санал болгох хөтөлбөр орон зай байх хэрэгтэй. Гэвч үүнийг бүтээхэд бидэнд юу дутуу талаар ярилцлаа.#ListenBelieveProtect #Сонсъёитгэехамгаалъя#nevertheirfault #boysmovement #blueheartcampaign #blueumbrella #endtrafficking Хамтран ажиллагч:ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээӨсвөр Үеийнхний Хөгжлийн төв ТББ
Jul 30, 2025
59 min

Дуртай шүлгүүд цувралаа бичээгүй уджээ. Энэ удаа хайртай яруу найрагч Б.Батрэгзэдмаа гуайн хайрын тухай шүлгүүдээс уншлаа.Хэзээ нэгэн цагт хайранд итгэж, хэзээ нэгэн цагт хайраа алдан харамсаж, хэзээ нэгэн цагаас хайранд итгэх итгэлээ ахин эрж буй бол энэ шүлгүүд зүрхэнд тань эм байх болтугай.Улбар паблшингийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.00:00 Жинхэнэ чи мөн үү02:01 Цаг хугацаан дотор хоёулаа04:40 Нээ эсвэл хаа07:15 Тэнэгхэн минь дээ11:00 Харамсал14:24 Хоёулаа эсвэл
Jul 23, 2025
17 min

Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичсэн билээ. Энэ дугаарын зочин бол яруу найрагч Санчир. Бид зуны нэгэн нарлаг өдөр хүүхдийн 100н гадаа диваан дээр суугаад яруу найраг, дурлал, хайр, бүтэлгүйтэл, сэтгэлийн тухай ярилцлаа. Тэрээр анхны шүлгийн түүвэр болох "157 тоотын диваажин" номоос бидэнд зориулж шүлгүүд уншиж өгсөн. Ингээд зуны өдөртэй, шүлэгтэй, ардах чимээ нь амьд дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
Jul 19, 2025
1 hr 4 min

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тойрог хуучин хувцасны дэлгүүр дээр Playtime наадмаас үлдсэн хүмүүст зориулсан хурган эвентээр live podcast бичиж үзлээ.Энэ дугаарын зочин бол "Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн судлаач Г.Доржтүвдэн. Бид дэлгүүр дотор тойрч суугаад амьдарч буй нийгмийнхээ тухай, юу бидэнд нөлөөлж байна, цаашдаа хэрхэх тухай, хэрхэн сонгогчдын боловсролоо дээшлүүлэх тухай ярилцлаа.
Jul 11, 2025
49 min
![#49: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8]](https://cdn-images.podbay.fm/eyJ0eXAiOiJKV1QiLCJhbGciOiJIUzI1NiJ9.eyJ1cmwiOiJodHRwczovL3MzLmNhc3Rib3guZm0vNDQvYmEvOGQvZTQyMTgwNDNmMWE1OGQzZjBmMzZkMzI1ZGQuanBnIiwiZmFsbGJhY2siOiJodHRwczovL2lzMi1zc2wubXpzdGF0aWMuY29tL2ltYWdlL3RodW1iL1BvZGNhc3RzMTI0L3Y0LzJhL2E0LzkzLzJhYTQ5M2M4LWYxYzMtNWM3My03M2EwLTVhMmE1YWRhYmY0Ny9temFfMjYwODYzNzc3ODMxNTg3ODg4LmpwZy82MDB4NjAwYmIuanBnIn0.h5MANU50FowFNGFokITDSPhOX3qLIEdJ_3e5TN04Dao.jpg?width=200&height=200)
Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ.Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.Ингээд ээлжит “Номын тухай буу халья” булангийн дугаарыг маань хүлээн аван сонсоорой.
Jan 8, 2025
1 hr 34 min

Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.Бидний ярианы агуулга:01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав03:05 Социологи гэж юу вэ?08:10 Яагаад социологийг сонгосон бэ?13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”28:10 Тэгш бус нийгэм33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой1:42:40 Эмэгтэй хүнийг бие махбодиор нь дамжуулж дарладаг тогтолцоо1:44:30 Салалт ихсэж буй нь эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй байж чадаж буйг харуулж байна1:46:40 Өмнө цаг үед “гэрлэлт” хайр сэтгэлийнх биш “эдийн засгийнх” байсан1:48:30 Эмэгтэй хүн, эрэгтэй хүний төгс бус хувилбар гэж үздэг байсан1:49:35 Эмэгтэйчүүдийн эрхийг “шинжлэх ухаан” аварсан1:50:53 Феминизм ба Хүй нэгдлийн үе (Симона де Бовуар~Дайвар хүйстэн)1:53:50 Феминизм ба Грекийн үе1:54:10 Феминизм ба Боолын нийгэм (Хүүхэд үйлдвэрлэгч)1:58:30 Феминизм ба Феодалийн нийгэм1:61:09 Феминизм ба Аж үйлдвэрийн нийгэм (Капитализм)1:62:52 Капитализм жендерээс улбаатай үүсэн
Dec 19, 2024
2 hr 14 min

Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ.Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав.“Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг.Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой 🪄Орчуулагч Болортуяа эгчийн өөрийн суваг: @bolortuyadorj / @bolortuyadorj Номын тэмдэглэл унших бол: https://shorturl.at/yxp93
Dec 16, 2024
1 hr 31 min

Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайдЖакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!
Sep 21, 2023
1 hr 11 min
Load more
