Од ба Туяа подкаст
Од ба Туяа подкаст
Od ba Tuya
Бид өдөр тутамынхаа амьдралд тохиолдож байгаа зүйлсүүдээр дамжуулаад олон зүйлсийг ухаарч ойлгож байдаг юм шиг санагддаг. Бидний хувьд үүнийгээ та бүхэнтэй хуваалцснаар энэ подкастыг сонсож байгаа нэг ч гэсэн хүн урам зориг аваасай гэж хүсэж байна. Бид илүү хувь хүний дотоод сэтгэл зүрхэнд болдог зүйлсийг ярилцах болно.
EP 4. Эсрэг хүйстэнтэйгээ яаж харилцдаг вэ?
Энэ удаагийн дугаараараа бидний найз Бямбаатайгаа хамтран эсрэг хүйстэнтэйгээ яаж харилцдаг тухай болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдлын тухай өөрсдийн үзэл бодол, харах өнцгөөсөө нээлттэй ярилцлаа. 
Jun 26, 2020
1 hr 11 min
EP 3. Харилцаан дахь асуудлаа яаж шийддэг вэ?
Энэ удаагийн дугаараар бид харилцаанд тулгардаг асуудлуудтайгаа хэрхэн нүүр тулж, шийдвэрлэдэг тухайгаа өөрсдийн харах өнцөг, туршлагуудаас ярилцлаа. Та асуудалтайгаа нүүр тулж шийдвэрлэдэг нэгэн үү эсвэл зугтаадаг нэгэн үү?  Хэрвээ энэ дугаар танд таалагдсан бол бусдад хуваалцаарай.  Instagram: https://www.instagram.com/odbatuya_podcast/
Jun 12, 2020
52 min
EP2. Урам уу? Бурам уу?
Энэ удаагийн дугаараараа бид хүнд яагаад урам зориг хэрэгтэй байдаг талаар болон урам зориг авч болох аргуудын талаар өөрсдийн өнцөг, амьдралаас нээлттэй ярилцлаа. Зөвхөн таны өгөх урам зоригоор дутагдаж байгаа хэн нэгэн эргэн тойронд чинь байж л байгаа. Тиймээс тэр нэгнийг олж үг, үйлдлээрээ урамшуулан эерэг энергийг эргэн тойрондоо түгээцгээе! 
May 29, 2020
1 hr 1 min
EP 1. Од ба Туяа подкастаа яагаад эхлүүлэх болов?
Бидний анхны дугаарт тавтай морил.  Энэ удаагийн дугаараар бид яагаад подкаст эхлүүлэх болсон шалтгаан болон подкастынхаа зорилго, онцлогоосоо дурьдсан ба сүүлийн үед өөрсдийн сурч байгаа зүйлсээсээ товч ярьсан байгаа. Дараагийн дугаараас сонирхолтой сэдвүүдээр ярилцаж танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. 
May 15, 2020
25 min