Nyagtlav Podcast
Nyagtlav Podcast
seheeten.media
Бид дэлхийн түүхэнд мэдээллийн хүртээмж хамгийн өндөр цаг үед амьдарч байна. Мэдээллийг түргэн шуурхай авч, ухаалаг утасны тусламжтайгаар хүн болгон сэтгүүлч болох боломжтой болсон энэ цаг үед бид олон шинэ бэрхшээлтэй нүүр тулаад байна: худал мэдээ, хэт туйлшрал, талцал зэрэг нь зарим нэг тод жишээнүүд билээ. Иймд Сэхээтэн Медиа сонсогч танд зориулж дэлхий даяар болж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд, гэх мэт олон салбарт болж буй үйл явдлуудад шинжлэх ухаанчаар хандан нягтлан хүргэж байна. Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
"Геноцид Наадам"
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн.  --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Feb 6, 2022
7 min
Нягтлав: Омикрон
2021 оны 11-р сарын 24нд анх Өмнөд Африк улсад Корона вирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Ингэснээр дэлхий дахинд Ковид гарснаас хойш "Alpha, Beta, Gamma, Delta" мөн сүүлд Омикрон гарснаар 15 дахь хувилбар болж байгаа юм. Эрдэмтдийн анх тооцоолж байснаас илүү хурдан өөрчлөгдөж байгаа Корона вирус мэдээж дэлхий нийтийн цар тахал дуусна гэсэн итгэл найдварыг үгүй хийсэн гэж хэлж болно. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Jan 6, 2022
14 min
COP26: Юу болсон бэ?
COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв? гэдгийг НЯГТЛАВ. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Dec 2, 2021
14 min
Германы ирээдүйг юу хүлээж байгаа вэ?
Ангела Меркель орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчийн хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтийн эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Oct 25, 2021
24 min
20 жилийн дайны дараах Афганистан
Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Aug 31, 2021
12 min
Хүсээгүй Олимп, хүсэшгүй үр дагаварууд
Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлууд Японы ард түмний нуруу дээр бууж байна. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Aug 20, 2021
14 min
NFT гэж яг юу юм бэ?
NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
May 14, 2021
14 min
Танд өгч буй 300 мянган төгрөгийн цаадах наадах
КОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан.  Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрж байсан ч гэсэн мөн тэрхүү байр сууринаасаа гэнэт ухарч иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдлийг маш богино хугацаанд шийдэж гаргасан. Ингэж хурдан, хөнгөхөн гаргасан шийдвэр нь Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх бол? Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед ямар ямар арга хэмжээг авсаар ирсэн бэ? Монгол Улсын засгийн газрын өгч буй энэхүү мөнгөн дэмжлэг нь цагаа олсон зүйл байсан уу? аль эсвэл яг үнэндээ маш хоцорж гаргасан үйлдэл байсан уу?  --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Apr 24, 2021
14 min
Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг ба БИДНИЙГ үзэн ядах үзэл
АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж, 8 хүний амь насыг хороосон хэрэг гарсан ба эдгээр 8 хүний 6 нь Азиуд байсан билээ. Бид энэ дугаараа энэхүү хэргийг нягтлахын зэрэгцээ АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд улам их дэвэрч буй Азиудыг үзэн ядах үзэл түүнээс үүдэлтэй гэмт хэргүүдийн үүсгэл шалтгааныг тайлбарлах болно. --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Mar 31, 2021
29 min
КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин
Дэлхий дахин 1 жил хүрэхгүй хугацаанд КОВИД-19 цар тахлын вакциныг бүтээж чадсан. Вакцин гэж юу вэ? Бид 2021 онд эргээд энгийн эгэл амьдралдаа шилжиж чадах уу? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж өнгөрөв? --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
Mar 18, 2021
29 min
Load more