
ЭНЭ УДААГИЙН ДУГААР iDRIFT CLUB -НИЙ ТАМИРЧИН ЗОЛОО ОРОЛЦОЖ АВТО СПОРТ ТЭР ДУНДАА ДРИФТЫН ТАЛААР СОНИРХОЛТОЙ ЯРИА ХИЙСНИЙГ ТҮҮНТЭЙ ХАМТ АЛХАНГАА ХҮЛЭЭН АВЧ СОНСОНО УУ?
Jun 2, 2020
21 min

Friends Yoga клубийн багш Л.Баясалмаатай хамт алхаж яагаад иога хийх нь таны эрүүл мэнддээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт вэ сэдвээр ярилцсан яриаг нь хүлээн авч сонсоно уу? Л.Баясалмаа "Иога хийснээр хүн өөрийгөө илүү сайн мэдэж таньж авдаг. Хэрвээ та эрүүл мэнддээ анхаарч зөв зүйлд цаг заваа зарцуулах хүсэлтэй байгаа бол иога хийгээрэй гэж зөвлөмөөр байна"
May 26, 2020
19 min

МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрээр ХБНГУ болон АНУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай хуульч билээ. 2004 анх Банк санхүүгийн салбараас ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр үүнээсээ хойш Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагтай нэгэн юм. Хот төлөвлөлт, хотын хөгжлийн төлөө санаачлан хийсэн ажлууд нь болон Улаанбаатар хотын унаган иргэний хувьд юунд санаа зовж, юуг хүсэж зорьж явдаг талаараа ярьсан яриаг нь түүнтэй хамт алхангаа хүлээн авч сонсоно уу?
May 19, 2020
26 min

Анх 1993 онд хэвлэл мэдээллийн салбараас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр энэ хугацаанд сонин, радио, телевиз гээд олон нийтийн мэдээллийн бүхий л салбарт амжилттай ажиллаж яваа нэгэн билээ. Тэгвэл одоо ажиллаж буй салбартаа Монгол улсыг гадаад оронд сурталчлахад юунд түшиглэн ажиллаж байгаа болон, Монголчууд бидний онцлог соёлын өвөө хэрхэн дэлхий дахинд сурталчлаж болох талаарх яриаг нь түүнтэй хамт алхангаа хүлээн авч сонсоно уу?
May 16, 2020
30 min

My Step подкастын хоёр дахь улирлын найм дахь дугаарт Ард Санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал, санхүүч Э.Амарбаясгалан оролцлоо. Түүнтэй хамт алхангаа анх хэрхэн АНУ-руу явж, суралцаж ажил амьдралын гараагаа эхэлж байсан тухай сонирхолтой яриаг нь хүлээн авч сонсоно уу?
АНУ-ын Жоржиа- ийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр Бизнесийн Удирдлагын бакалаврын зэрэг, мөн Индиана их сургуульд Санхүү болон Шийдвэрийн Шинжлэх Ухаан чиглэлээр мастер цол хамгаалсан тэрээр эх орондоо эргэн ирснээсээ хойш Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ.
Холбоо барих: email: amar@ardholdings
Facebook @amraenh
May 5, 2020
30 min

My Step подкастын 2 дахь улирлын долоо дахь дугаарт "Аялагч Бек" оролцож дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь яагаад чухал тухай болон аялал танд юуг өгдөг талаар сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Мөн түүний зохион байгуулдаг олон сонирхолтой, зорилтот аяллуудын тухай ярилцлагыг түүнтэй хамт алхангаа хүлээн авч сонсоно уу?
Apr 14, 2020
25 min

My Step подкастын 2 дахь улирлын зургаа дахь дугаарт МУСТА. Драмын улсын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар “Нийгмийн өнөөгийн байдал, КОВИД-19 урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой яриаг өрнүүллээ. Мөн тэрээр хошин урлагт хийх шаардлагатай болсон өөрчлөлтийн талаар өөрийн үзэл бодлыг илэн далангүй хуваалцсан юм. Эцэст нь түүний сүүлд бүтээсэн дэлгэцийн дүр болох Ю.Цэдэнбалын намтрыг өгүүлэх “Түүх мартахгүй” киноны тухай сонирхолтой яриаг" Амгаатай хамт алхангаа хүлээн авч сонсоно уу?
Apr 7, 2020
27 min

My Step подкастын 2 дахь улирлын тав дахь дугаарт МУГТ. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа оролцож Уулын спортын онцлог болон өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд тэрээр ямар замыг туулсан талаараа сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Түүнтэй хамт алхангаа түүний гайхалтай түүхийг хүлээн авч сонсоорой!
"Хүн зорилгдоо тууштай, үнэнч байна гэдэг амжилтанд хүрэх гол түлхүүр юм. Чи зорилогдоо хүрэхээс өмнө хэдэн ч удаа унаж босож болно. Гэхдээ эцэст нь хаана? юунд хүрсэн бэ? гэдэг чинь чамайг тодорхойлно" Б.Гангаамаа
Mar 31, 2020
34 min

My Step подкастын 2 дахь улирлын дөрөв дэх дугаарт ХААИС. Агроэкологийн сургууль. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Оюунтуяа “Цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, энэ нь бидний амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар болон Монгол орны газар зүйн байршлын онцлогийн талаар” сонирхолтой яриа өрнүүлснийг түүнтэй хамт алхангаа хүлээн авч сонсоно уу?
Mar 25, 2020
21 min

My Step подкастын 2 дахь улирлын гурав дахь дугаарт Монголын Урчуудын Эвлэлийн Гишүүн, Зураач Б.Батжин "Зураач байхын онцлог, хэрхэн уран зурагт татагдсан" тухайгаа өгүүлэх сонирхолтой яриаг түүнтэй хамт алхангаа сонсоорой.
Mar 10, 2020
17 min
Load more
