
🏳️🌈🏳️⚧️ Mongolian Queer Podcast-ын 8-р улирлын 2-р дугаараар "Miss Beauty 2022" тэмцээний 1-р байр болон 4-р байрт шагналт охид болох Далай, Микайла нар өөрсдийн түүхийг бидэнд хуваалцлаа. Эдгээр охид маань трансжендэр эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд хэрхэн өөрсдийгөө олж мэдсэн, яаж найзалсан тухайгаа, мөн хувь хүнийхээ зүгээс сонирхолтой үзэл бодлуудаа дэлгэлээ. 😍🥰Хөтлөгч: ӨүлэнЗочин: Далай, Микайла#LGBTQI #ЛГБТИК #Күийр #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia #Thelgbtcentremongolia
Apr 16, 2023
1 hr 2 min

Mongolian Queer Podcast-ын 2023 оны анхны дугаараар өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөрсний эцэст өөртөө зориулсан зоригтой алхам хийж эхэлсэн транс* залуучуудын нэг болох Кизогийн түүхийг та бүхэндээ хуваалцахаар бэлдлээ.Хөтлөгч: ӨүлэнЗочин: Кизо#LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia #Thelgbtcentremongolia
Mar 19, 2023
1 hr 2 min

🏳️🌈 Аудио подкастууд маань ороогүй их уджээ. "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн үеэр орох байсан ч хойшилсоор өнөөдөр та бүхэндээ ЛГБТИК+ сэдэвтэй хөгжилтэй мийм хийдэг GMO хуудсын админы орсон дугаарыг хүргэж байна.Энэ дугаараар админы маань хувийн амьдралыг ярихгүй гэж тойруулах гэж ихэд хичээсэн. Гэхдээ кам аут түүх нь бий 🤭Зочин: GMO хуудсын админ
Dec 19, 2022
31 min

🏳️🌈 Эми, Тэмүүлэн хоёрын анх танилцсан түүх, хэрхэн харилцааны асуудлаа шийдвэрлэдэг гэх мэт талаар ярилцсан подкастыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн шүү.Зочид: Эми, Тэмүүлэн
Mar 11, 2022
22 min

Та бүхэнд күийр хүмүүсийн санаачлан, өөрсдөө бүтээсэн анхны монгол дууг хүргэж байна. ЛГБТ Төвийн "Күийр артист" төслийн хүрээнд оролцогчид баг болж, урлагийн төсөл санаачлан хэрэгжүүлсэн билээ. Нийт 12 уран бүтээлчид 3 багт хуваагдан күийр дуу, күийр видео арт болон күийр хүүхдийн ном гаргаж байна. Та бүхэн хүлээн авна уу.QZ багийн гишүүд:С.ХуланГ.ДэлгэрдалайХаргилNymtvnҮг, дууг: ZyaПродюсер: SoyoВидео: NymtvnДууны үг:сэтгэлд чинь хүрэх тэр газарт би өөрийгөө бага багаар алддагөө яанааөө айдааөө яанааөө айдаанүд рүү чинь биэгцэлж харахын тулдби өөрийгөөбага багаар алдагөө яанааөө айдааөө яанаа өө айдаагарыг чинь дулаацуулахын тулд би өөрийгөө шатаанагарт чинь хүрэхийн тулд би өөртэйгөө тэмцэлдэнэөө яанааөө айдааөө яанааөө айдааFunded by the International Relief Fund for Organisations in Culture and Education 2021 of the German Federal Foreign Office, the Goethe-Institut and other partners: www.goethe.de/relieffund #irf2021 #queerartist2021
Mar 1, 2022
2 min
Video

🏳️🌈Дөлөө, Сайнаа хоёр маань үерхээд салсан ч найзууд хэвээр үлдэж чадсан түүхээсээ хуваалцаж байна. Энэхүү подкастад оролцсон зочид маань тус тусдаа ярилцлага өгсөн байгаа.Тэд анх яаж танилцаж байсан юм бол? Бас хэрхэн харилцаагаа найзууд болгон үлдэж чадсан бэ? Юу туулсанг нь хамтдаа сонсоцгооё.Зочид: Дөлөө, Сайнаа
Feb 14, 2022
24 min

Олон Улсын Хүний эрхийн өдрийн мэндийг тохиолдуулан Жаакыг подкастандаа урилаа. Тэрээр өөрийгөө ЛГБТИК+ хүн гэдгээ нээлттэй илэрхийлдэг бөгөөд хүний эрхийн активист, судлаач хүн юм.Түүний кам аут түүх, үзэл бодол, ЛГБТ Төвд ажиллаж байсан тухай сонсоорой.Жаак-ийн судалгаа унших бол:https://www.tandfonline.com/doi/full/10.1080/13691058.2021.1998631Камин аутын тухай хуулийн подкаст:https://www.youtube.com/watch?v=ULgybZdGaVk&t=0sЗочин: ЖаакХөтлөгч:Кенна
Dec 17, 2021
58 min

Камин аут өдөртэй холбогдуулаад өмгөөлөгч Л.Отгондоржтой ярилцлаа. ЛГБТИК+ олон нийтэд тулгамддаг хувийн нууцыг дэлгэх, сүрдүүлэх болон заналхийлэх зэрэг асуудлын талаар хууль, эрх зүйн ойлголтыг та бүхэнд хүргэж байна.Мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ЛГБТ Төвд хандах боломжтой.Утас: 70110323Хөтлөгч: КеннаЗочин: Л.Отгондорж
Oct 7, 2021
33 min

Mongolian Queer Podcast та бүхэндээ гурав дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй төлөөлөл Бама маань зочноор оролцлоо, хүлээн авна уу. Түүний ардчилсан болон социалист нийгмийн ялгаа, хайр дурлал болон камин аут түүхийг сонсоорой.Хөтлөгч: ЦэвээнээЗочин: БамаДэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
Oct 1, 2021
40 min

"Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд та бүхэндээ хоёр дахь видео подкастаа хүргэж байна. Нээлттэй бисексуал, жендэрфлүид, гэрэл зурагчин, уран бүтээлч Гонто зочноор оролцлоо, хүлээн авна уу.Хөтлөгч: КеннаЗочин: ГонтоMongolian Queer Podcast-ын бусад дугаарыг сонсох бол:https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDYjSYWlevLaUR25MWsHJy3DГонтогийн Инстаграм:https://www.instagram.com/gontography/Дэмжигч байгууллага: Азийн сан#PrideMongolia #Прайд2021 #LGBTQI #queer #transgender #трансжендэр #монгол #mongolia
Sep 21, 2021
39 min
Load more
