
#МонтессориАрга #ХүүхдийнХүмүүжил
Шинэ оны эхний дугаартаа монтессори арга барилын талаар, мөн энэхүү хүмүүжлийн арга нь хүүхдэд ямар мэдлэг, чадвар суулгадаг талаар АНУ-ын Сан Франциско хотын Монтессори сургуулийн чиглүүлэгч, багш Хонгорзултай ярилцлаа. Тэрээр Монгол үндэсний тоглоом, шагай, модон эвлүүлдэг
тоглоом, үндэсний гэр, эсгий урлал, монгол үсэг зэргийг Монтесорри арга барил руу хувирган сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Jan 6, 2020
47 min

Эцэг, эхчүүд бидний хянах боломжгүй таагүй нөлөөллүүд нийгэмд өчнөөн бий. Хүүхдийнхээ дэргэд цаг тутамд байж, муу нөлөөллөөс хамгаалах боломжгүй тул хүүхдэдээ нийгмийн харилцааны чадваруудыг суулгаж, дархлаатай болгох нь чухал юм. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, АНУ-д Нийгмийн ажилтны мэргэжлээр мастер хамгаалсан Г.Золжаргалан эгчтэй ярилцлаа. Таалан сонсоно уу!
Nov 18, 2019
39 min

Сурахаар, ажиллахаар гадны орныг зорьж байгаа гэр бүлүүд олон байгаа учраас гадаадад хүүхэд өсгөхийн давуу болон сул талуудын талаар Швед, Япон, АНУ, Солонгос улсад амьдардаг дөрвөн ээжтэй ярилцлаа.
Түүнээс ч илүү хүүхэд хүмүүжих таатай орчныг бүрдүүлж чадсан эдгээр орны жишгээс суралцах, Монголдоо хэрэгжүүлж болох олон санааг энэхүү ярилцлагаас маань ойлгож авна гэж найдаж байна. Цаг гарган ярилцсан Солонго, Уянга (Uyanga Jn), Алтанзул (Zulaka Tulip), Ариунжаргал (Ariun Jargal) нартаа баярлалаа
Nov 12, 2019
1 hr 32 min

#ОрганикХүнс #ХүнснийНогоо
Шинэ ногооны улирал бараг л дуусаж байна. Гэсэн ч амжиж өвөл идэх хүнсний ногоогоо цуглуулах гэж байгаа ээжүүд минь анхаарлаа хандуулаарай. 🥦🥬🥒🥑🍆
Органик, эрүүл хүнсний ногоог хэрхэн ялгаж, таних учраа олохгүй байгаа ээжүүд маань Ger Garden хүлэмжийн аж ахуй эрхлэгч Dorjpagma Badam эгчийн яриаг сонсоорой.
Nov 4, 2019
29 min

Хүүхдээ хараад гэртээ суудаг эцэг, эхчүүдийн сэтгэлзүй маш эмзэг болсон байдаг. Жоохон юманд уурлаж, гомдож, туньж эсвэл бүр өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон мэтээр мэдэрдэг.
Удахгүй эцэг, эх болох гэж байгаа эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эцэг эхчүүд маань сэтгэлзүйн тогтвортой байдлаа хангаж сурах нь хамгийн чухал. Тиймээс сэтгэлзүйгээ удирдаж, хянаж сурах тухай Хөөрхөн Зүрх ТББ тэргүүн, сэтгэлзүйч Хонгорзул эгчтэй ярилцлаа.
Oct 29, 2019
34 min

Хэрвээ та хүүхдээ бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн болгож өсгөхийг хүсдэг бол "Бие даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ?" номын талаарх энэхүү дугаарыг маань сонсоорой.
- Номын танилцуулга
- Номын агуулга
- Хэрэгжүүлж болох санаанууд зэрэг сонирхсон мэдээллээ номын орчуулагч Солонго бид хоёрын ярилцлагаас олж мэдээрэй :)
Oct 21, 2019
25 min

Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед эцэг, эхчүүд бид хүүхдээ утаанаас хэрхэн хамгаалж болох вэ гэсэн сэдвээр энгийн аргуудыг багтаасан богинохон подкаст бэлтгэн хүргэж байна. Хэрэг болно гэж найдаж байна :)
Oct 14, 2019
10 min

#ХосынХарилцаа #Гэрбүл #ГэрбүлийнАзжаргал
Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх вэ? Гэр бүлийг юу аз жаргалтай болгодог вэ? Гэр бүлийн гишүүн бүр хэрхэн аз жаргалтай байж, хэрхэн нэгэндээ сэтгэл хангалуун байж сурах вэ? зэрэг сонирхолтой сэдвээр бид сэтгэл судлаач Дэлгэрмэндтэй ярилцлаа.
Таалан сонсоно уу!
Oct 7, 2019
28 min

Эцэг, эхчүүд маань хүүхдийн тархи хөгжүүлэх Глен Доманы аргыг гадарлах байх. Мөн хүүхдээ хэрхэн багаас нь уншиж сургах вэ? хүүхдэдээ хэрхэн математик заах вэ гэсэн постуудыг ч олонтоо харсан байх.
Тиймээс энэ удаагийн дугаартаа дээрх аргын талаар сонирхон судалж буй эцэг эхчүүддээ зориулан "хүүхдийнхээ тархийг гэртээ хэрхэн хөгжүүлж болох вэ, багаас нь хэрхэн хөгжүүлэх вэ" гэсэн сэдвээр Монгол Гэр сургалт группийн админ Ундраа эгчтэй ярилцлаа.
Sep 30, 2019
35 min

Шинэ өдрийн мэнд! Хэрвээ та бизнес эрхлэдэг, эрхлэхээр зэхэж буй эсвэл бүр бизнес эрхлэх хүсэлтэй ч нэг л учраа олохгүй яваа бол Mompreneurz анхдугаар уулзалтыг сонирхоод үзээрэй. Манай ээжүүдэд ямар ач тустай, ямар давуу тал олгох талаар хэсэгхэн хөөрөлдлөө. Ажил-амьдрал, бизнес, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа бол шинэ дугаараас маань тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай :)
Sep 24, 2019
15 min
Load more
