
Энэхүү дугаарт:- "Architectural Lighting Design" мэргэжлийн тухай- Мастерын хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлагууд- Германд сурах давуу тал- Сайн/муу чанартай гэрэл бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа.
Jun 29, 2021
36 min

Энэхүү дугаарыг та бүхэн маань манай YouTube сувгаас видео хэлбэрээр Power Point-той нь хүлээн авч үзээрэй.
Jun 16, 2021
1 hr 1 min

Та бүхэндээ өөрсдийн туршлага болон уншиж мэдсэн зүйлсээсээ Герман хэлээ сайжруулахад туслах энгийн 15 аргын талаар ярилцлаа.
Apr 25, 2021
15 min

Дэлхийн 2-р дайн (1939-1945) ба Холокауст (Holocaust)
20-р зуунд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том хар сүүдрээ үлдээсэн үйл явдал бол яах аргагүй Дэлхийн 2-р дайн билээ. Тухайн үед дайнд шууд болон шууд бусаар 60-аад улс орнууд оролцож, нийт 6 жилийн хугацаанд 60, 70 сая хүмүүс дайны хор уршигаар амь насаа алдсан гэсэн сэтгэл өвтгөм тоо баримт бий.
Түүнээс гадна дэлхийн 2-р дайныг Адолф Гитлер болон еврейчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дайны өмнөх үеийн тооллогоор Европ тивд ойролцоогоор 11 сая еврейчүүд амьдардаг байсан бол дайны үеэр 6 сая гаруй еврейчүүд нацист германчуудын гарт амь насаа алдаж, 6 сая еврейчүүд амьд гарсан гэх тооцоолол байдаг байна.
Бид ээлжит нэгэн дугаараараа Дэлхийн 2-р дайнд 1200-аад еврейчүүдийн амь насыг аварсан алдарт Оскар Шиндлер гэх эрхмийн талаар кино үзэж хоорондоо ярилцлаа. Хүлээн авна уу.
Apr 7, 2021
52 min

Дуу хоолойгоо хүргэж чаддаг эмэгтэй хамгийн хүчирхэг (Melinda Gates).Мэлинда Гейтс бол сайн үйлстэн, бизнес эрхлэгч төдийгүй охид, эмэгтэйчүүдийн дэлхийн хэмжээний төлөөлөгч юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хамгийн их туслалцаа шаардлагатай хүмүүсийн асуудалд шийдэл олох зорилгойтойгоор сүүлийн 20 жил ажиллаж байгаа билээ. Бид энэхүү дугаартаа энэхүү эрч хүчтэй, сайн үйлстэн бүсгүйгийн бичсэн "Хөөрөх мөч" номын 4 болон 8-р дугаарыг хоорондоо ярилцлаа.
Mar 3, 2021
48 min

Энэхүү дугаараас та бүхэн маань Герман улсад хогийг хэрхэн ангилан хаядаг, дахин боловсруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.
Feb 1, 2021
1 hr 22 min

Yeeeey за манайхаан сайн уу,
Бид 3 нь энэ удаадаа өөрсдийнхөө 2020 оныг хальт базаад гангар гунгар хийлээ. Цугтаа жаахан буу халъя come on :)
Youtube:
https://www.youtube.com/channel/UCK37w6xRlxP-CzgJqi5mARw
Instagram:
https://www.instagram.com/moinmoinmongolia/
Dec 29, 2020
36 min

Энэхүү дугаарт зочин маань өөрийн Göttingen их сургуульд суралцсан туршлага, DAAD-ын тэтгэлэгтэйгээр Германы Augsburg хотод зуны сургуульд хамрагдсан талаараа болон хуулийн чиглэлээр суралцахаар сонирхож байгаа ба бакалаврын түвшинд суралцаж байгаа хүүхэд залуустаа маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн байгаа.
Nov 23, 2020
59 min

Сайн байцгаана уу сонсогчид оо,
Энэ удаагийн дугаартаа бид Германы Würzburg хотод Анагаахын ШУ-аар сурдаг Г.Наранзул найзтайгаа "Германд анагаахын чиглэлээр сурах боломжууд"-ын талаар ярилцаж дараах түгээмэл асуултуудыг базаад хариулсан байгаа шүү.
- Шаардлагатай герман хэлний түвшин?
- Бүрдүүлэх бичиг баримт, орох үндсэн шаардлага?
- Хичээл, сургуулийнх нь үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
- Их сургуулийн төлбөр хэд байдаг вэ?
- Монголдоо цуглуулсан кредитээ тооцуулж болдог уу?
- Анагаахын мастерын хөтөлбөр байдаг уу?
- Анагаахтай холбоотой өөр ямар мэргэжлүүд байдаг вэ?
- Ямар их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг вэ?
- ЭЕШ-ын оноо болон арван жилийн дүнгүүд хардаг уу?
- Анагаахаа төгсөөд шууд ирэх гэж байгаа хүмүүст зориулаад-> Эмчлэх эрхийн лицензийн талаар Монгол хэл дээрх мэдээлэл хаанаас олж болох вэ?
Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт найдаж байна! Баярлалаа
Nov 7, 2020
1 hr 7 min

Сайн уу манайхаан,
Германд IT-ын чиглэлээр сурахаар сонирхож байгаа бүх хүмүүстээ зориулаад энэхүү дугаараа бэлдлээ. Энэ удаагийн маань зочиноор "Дэлхийн 50 гаруй улсад 270.000 гаруй ажилчинтай Consulting, Digital transformation, Technology болон Engineer-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Capgemini компаний Software Development Engineer Г.Наранжаргал"-ыг уриж:
- Германд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон мастераар сурсан туршлага
- Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Siemens болон Capgemini компанид ажиллаж, хуримтуулсан туршлага
- Герман улсын соёлоос юуг өөртөө шингээж авч болох тухай
- IT-ын салбарт ажиллахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа юу байдаг вэ зэрэг маш олон гоё сэдвүүдийн хүрээнд ярилцсан байгаа шүү. Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ авна гэдэгт найдаж байна.
Oct 5, 2020
1 hr 19 min
Load more
