Lingors Mongolia
Lingors Mongolia
Lingors Mongolia
Podcast for English Learners
#29 Англи хэл сурах амархан | Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэг
Энэ удаагийн дугаараар "Англи хэл сурах амархан" номын зохиолч хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэгийг урьж ярилцлаа. Host : Г.Ганзориг(Kenzo), Лингорс, Боловсролын зөвлөх Location: Moffice Coworking
Sep 7, 2020
36 min
#28 English one сургалтын төвийн TESOL зэрэгтэй багш нар
#28 English One сургалтын төвийн А.Энхцэцэг болон Н.Анхбаяр багш нар | IELTS-д бэлдэхэд юуг илүү анхаарах ёстой байдаг вэ? Та бүхэндээ энэ удаа TESOL зэрэгтэй мэргэжлийн багш нарыг урьж IELTS шалгалтын 4 хэсгийн талаар мөн түүнд хэрхэн бэлдэх, хувь хүн талаас юуг илүү анхаарах талаар ярилцлаа. Та хэзээ нэгэн цагт IELTS өгнө гэж боддог бол сонсоод үзээрэй 😀
Aug 24, 2020
39 min
#27 Бартаат марафон | Сурагчдын ангилал 1-8 анги шилдэг оролцогчид
Марафон дуусаад Лингорсчууд маань хэсэг амарч байна уу? Тэмүүлэнгийн маань подкастанд дурдсанчлан “Марафон дууссан ч номоо уншаад л байгаарай”. Хамгийн том ялалт бол өөрийгөө ялах шүү дээ. Сурагчдын ангилалын шилдэг оролцогч 1. Н.Цэрэнлхагва | “Хамгийн чухал нь анхаарлаа төвлөрүүлэх л юм байна.” 2. А.Тэмүүлэн | “Сонсох бартаа хамгийн хүнд нь байлаа бас их таалагдлаа”. Дээрх 2 оролцогчийн маань сэтгэгдлийг сонсохыг хүсвэл https://www.facebook.com/lingors/videos/662547704614660/
Jul 31, 2020
16 min
#26 Бартаат марафон | Сурагчдын ангилал 9-12 анги шилдэг оролцогчид
Лингорсчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаартаа бид бүхэн подкастаа видео хэлбэрээр хийж давхар аудио хэлбэрээр линкүүдийг хавсаргалаа. Шилдэг уншигчдын маань ашигладаг арга техник, ноу хау-г подкастаас маань хүлээн авч үзнэ үү. Сурагчдын ангилалын шилдэг оролцогч 1. Б.Бөртэ | “Би ер нь юмны дундаас шантрачих гээд байдаг юм чинь энэ удаад өөрийгөө ялаад эцсийг нь нэг үзье” гээд өөрийгөө дайчилсан. 2. З.Болормаа | “Байр эзлэхгүй байсан ч зохион байгуулагдсан марафон бүрт оролцсоны ачаар өмнө нь огт ойлгодоггүй байсан номоо шууд ойлгох хэмжээнд хүртэл англи хэлний мэдлэгээ тэлж чадсан.” 3. Г.Пүрэвчимэг | Өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрэх нь маш чухал. Дээрх 3 оролцогчийн маань сэтгэгдлийг сонсохыг хүсвэл https://www.facebook.com/lingors/videos/662547704614660/
Jul 30, 2020
40 min
#25 Бартаат марафон | Насанд хүрэгчдийн ангилал шилдэг оролцогчид
Лингорсчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаартаа бид бүхэн подкастаа видео хэлбэрээр хийж давхар аудио хэлбэрээр линкүүдийг хавсаргалаа. Шилдэг уншигчдын маань ашигладаг арга техник, ноу хау-г подкастаас маань хүлээн авч үзнэ үү. Насанд хүрэгчдийн ангилалын шилдэг оролцогч 1. Б.Алтайтуяа | Лингорсын хэрэглэгч болсноороо  IELTS-н  унших хэсгийн оноогоо 1.5-р ахиулж, унших хурдаа нэмэгдүүлж чадсандаа маш их баяртай байна. 2. О.Марал-Од | Унах шантрах гэдэг чинь харин ч мотивац байхгүй юу? Одоо шантраад орхисон бол зүгээр ээ, ахиад л эхэл. Дээрх 2 оролцогчийн маань сэтгэгдлийг сонсохыг хүсвэл https://www.facebook.com/lingors/videos/662547704614660/
Jul 29, 2020
47 min
Т.Ботакуз | Англиар хоёр үг холбож ярих ч хэцүү санагддаг байсан.
Марафон маань онлайнаар явагддаг тул Монгол улсын өнцөг булан бүрээс оролцох боломжтой билээ. Энэ удаагийн дугаарт маань Баян-Өлгий аймгийн төлөөлөл мундаг дайчин охин Ботакуз маань оролцож туршлагаа хуваалцлаа. Та бүхэн хүлээн авна уу?  Бартаат марафонд оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлээрэй.  https://forms.gle/skdGHmBEheVNonVYA
Jun 15, 2020
10 min
Н.Тэмүүлэн | "Марафонд бүхнээ зориулаарай", үр дүнгээ заавал өгөх болно.
12 настны төлөөлөл 7-р ангийн сурагч Тэмүүлэн маань Замын-Үүдээс Улаанбаатрыг зорин ирсэн түүх, англи хэл сурахаар төрөл бүрийн зүйлийг хийж  хичээж ирсэн түүний бүтээлч марафонд түрүүлсэн туршлагаа хуваалцсан подкастыг хүлээн авна уу? Zoom хэлэлцүүлэгт яриагүй олон олон шинэлэг арга барилаасаа хуваалцсан байгаа шүү. Мөн та бүхэн "Бартаат марафон"-д бүртгүүлэхийг хүсвэл доорхи линкийг бөглөөрэй.  https://forms.gle/skdGHmBEheVNonVYA
Jun 14, 2020
22 min
Б.Болор-Эрдэнэ | Больдог ч юм уу гэх бодол төрж байсан ч амлалтаа санаад эцсийг нь үзсэн.
Бүтээлч марафоны шилдэг оролцогч Б.Болор-Эрдэнэ маань хэрхэн бүтээлчээр англи хэлээ сайжруулж буй арга хийгээд марафонд амжилттай оролцсон туршлагаасаа хуваалцлаа. Англи хэл сурч байгаа хүмүүс тэр дундаа "Би чадах болов уу?" хэмээн өөртөө эргэлзэж буй хүмүүст тун их урам зориг өгсөн ярилцлага боллоо. Та бүхэн хүлээн авна уу? Түүний подкастанд дурдсан аппликейшн: Slowly 
Jun 14, 2020
25 min
#22 Д.Сумъяа | Ярьж сурах + Дуудлагаа сайжруулах
Энэ удаагийн дугаартаа бид бүхэн "The Picture of Dorian Gray" номыг сонгон түүнийхээ хүрээнд "Англиар ярихдаа үгээр биш өгүүлбэрээр нь хэлж сурах"  shadowing аргачлалын талаар мөн дуудлага хийгээд өргөлтийн талаар Д.Сумъяа багштай ярилцсан билээ.  Audio-тай хэсгийн текст:  "It`s very sad", he whispered. I shall grow old and wrinkled and ugly. But this picture will always be young. This picture will never be older than it is today.  I wish that i could always be young. I wish that the picture could grow old instead of me. I would give my anything and everything for this to happen. I would give my soul.
Mar 30, 2020
14 min
#21 | Improve IELTS reading skill with National Geographic books
Энэ удаагийн дугаарт Д.Сумъяа багш маань Үндэсний газарзүйн сэтгүүлээс эрхлэн гаргадаг ном, богино хэмжээний артиклуудыг ашиглан үр дүнтэйгээр  IELTS-н унших чадвараа сайжруулах талаар зөвлөгөө өгсөн билээ. Бид жишээ болгон 4 минутын сонсох дасгалтай Flying pumpkin номыг сонгож , уншсаны дараах дасгал болон шинэ үгийн талаар ярилцсан. Мөн дараагийн дугаартаа бид нэгэн алдартай сонгодог зохиол болох Дориан Грейн хөрөг буюу The Picture of Dorian Gray номны талаар ярилцах билээ. Та бүхэн дараагийн подкаст гарахаас өмнө амжин номоо уншаарай. Xreading.com цахим номын санд энэхүү ном маань 2 хувилбараараа байгаа тул аль ч хувилбарыг сонгон унших боломжтой. Хэрвээ танд цахим номын сангийн эрх байхгүй бол доорхи хаягаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. https://www.youtube.com/redirect?event=video_description&v=zghM_LHaNH8&redir_token=kR-baNvaamX3ZCscj98V_6iAXJd8MTU4NTI5OTAyOEAxNTg1MjEyNjI4&q=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Flingors%2F-%D1%81
Mar 26, 2020
25 min
Load more