
Энэ удаагийн дугаартаа глютений талаар товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Хэрэв та дүрстэй үзэхийг хүсвэл YouTube сувгийг минь дагаарай.
Youtube: https://www.youtube.com/c/klunass
Instagram: https://www.instagram.com/klunass/
Facebook: https://www.facebook.com/klunass
Oct 22, 2022
31 min

Бидний биед зайлшгүй шаардлагатай Магни эрдсийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна. Магни дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх, ямар шинжилгээгээр илрүүлэр, нэмэлтээр уух бол ямар тунгаар уух хэрэгтэй зэрэг мэдээллийг энд багцаллаа.
Sep 25, 2022
18 min

Энэ удаагийн дугаартаа бөөрний дээд булчирхай гэж юу болох, бөөрний дээд булчирхайн ядаргаанаас болж биед ямар шинж тэмдэг илэрдэг, түүнээс хэрхэн сэргийлж, өөрийгөө эмчлэх талаар мэдээлэл хүргэлээ. Таалан болгооно уу.
Apr 3, 2022
48 min

Энэ удаагийн дугаараараа хүнсний үл зохицол буюу хүнсний мэдрэг байдлын талаар мэдээлэл бэлтгэлээ. Мөн Хашимото, Грэйвсийн өвчний суурь шалтгааныг арилгахад тусалдаг хоолны дэглэмийн талаар ярих болно. Эсрэг биетээ буулгахын тулд энэ хоолны дэглэмийг зайлшгүй барих шаардлагатай билээ.
Feb 16, 2022
40 min

Энэ удаагийн дугаараа би Грэйвсийн өвчин буюу бамбайн дааврын илүүдэл болон Хашимото бамбай булчирхайн үрэвсэлт өвчин бамбайн дааврын дутагдал хоёрын ижил төстэй тал болон ялгаатай байдлын талаар ярилаа. Хашимото гэж оношлогдсон ч удалгүй таны бамбайн дааврын түвшин ихдээд та гайхаж байна уу? Тийм бол энэ дугаарыг маань сонсоод нэг үзээрэй.
Feb 7, 2022
38 min

Хашимото, бамбай булчирхайн өвчнөөс болоод таны үс унаж шингэрээд байна уу? Үсээ самнах бүрд, үсээ угаах бүрд тэр ч бүү хэл үсэндээ хүрэх төдийд үс тань унаж таны сэтгэлийг зовоож байна уу? Тэгвэл энэ удаагийн дугаарыг анхааралтай сонсоорой. Эрүүл сайхан үсээ эргүүлэн авчрахад тань туслах мэдээллийг би танд хүргэх болно.
Nov 9, 2021
38 min

Ep3: Эстроген даавар илүүдэхэд биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Үүнийг хэрхэн эмчлэх талаар ярилцъя
За энэ удаагийн дугаартаа эстроген даавар гэж юу болох талаар мөн эстроген дааврын тэнцвэр алдагдахад биед ямар өөрчлөлт, шинж тэмдэг илэрдэг талаар ярилаа. Мөн хэрхэн хэвийн хэмжээнд оруулах тухай зөвлөгөөг хүргэж байна.
Jul 25, 2021
1 hr 2 min

Энэ удаагийн дугаараараа элэгний үйл ажиллагааг онцлон ярилаа. Элэг бол бидний бие махбодод явагддаг олон үйл явцыг хариуцдаг нэн чухал эрхтэн юм. Тухайлбал, цусыг шүүж, глюкозыг энерги болгон нөөцөлж, өөх боловсруулахын тулд цөс ялгаруулдаг бөгөөд идэвхгүй T4 дааврыг идэвхтэй T3 даавар болгон хувиргахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Элэг бол бидний биеийг хоргүйжүүлэхээр зүтгэдэг хамгийн эхний фронтын цэрэг л гэсэн үг. Элэгний үйл ажиллагааг ойлгож, элгээ дэмжих нь эрүүл аж төрөхөд их ач холбогдолтой.
Jun 20, 2021
59 min

Энэ удаагийн дугаараараа би цөсний үйл ажиллагаа, өөх тосны шингэлт, боловсруулалтын талаар болон энэ нь бамбай булчирхайн өвчин, Хашимототой хэрхэн холбогддог талаар ярих болно. Аль болох энгийн үгээр тайлбарлаж ярихыг хичээлээ. Хэрэв миний хүргэж буй мэдээлэл танд хэрэгтэй санагдсан бол намайг дэмжиж бусадтайгаа хуваалцаарай, баярлалаа :)
Jun 12, 2021
51 min

Бамбай булчирхайн дааврын дутагдал болон Хашимото өвчний талаар заавал мэдэж байх ёстой зүйлсийн талаар ярилаа.
Jun 7, 2021
1 hr 38 min
