
Зөвхөн танайхыг сонгодог хэрэглэгчидтэй болох нь. #101
Jun 9, 2021
38 min

Б.Мөнхбат, төслийн мэргэжилтэн Дугаараас онцлох 3 санаа: - Хөгжихийн үндэс нь суралцах. Тиймээс суралцах арга барил, онцлогоо тодорхойлсноор илүү үр дүнтэй суралцах болно. - Өөрийгөө танихын тулд орчин тойрон, хүрээллээ танин мэдэж, олон эх сурвалжаас олон төрлийн мэдлэгийг хуримтлуулах хэрэгтэй. - Шантрахгүйн тулд зарчимтай байх нь чухал. Хүнд үед сэтгэл хөдлөлдөө авталгүй зарчимдаа үнэнч байх бэрхшээлийг давах үндэс болдог.
May 21, 2021
44 min

Б.Энхболд, Dale Carnegie Mongolia-ийн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Сайн борлуулагч ярихаасаа илүү сонсдог. Үйлчлүүлэгчийн асуудал, хэрэгцээ, шаардлагыг сайтар асууж, сонсдог байх хэрэгтэй. - Хэрэглэгчдэд шууд санаа өгөх, үр дүнд хүрсэн тухай түүхийг ярьж өгснөөр тэдэнд худалдан авалт хийх сэдэл төрдөг. - Шинэ хэрэглэгчийг татах нь хуучнаа тордохоос 6 дахин илүү зардалтай байдаг тул сүүлийн үеийн чиг хандлага байнгын үйлчлүүлэгчээ тордоход төвлөрч буй.
May 18, 2021
41 min

Ц.Одонтуяа, Виннер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дугаараас онцлох 3 санаа: - Онлайн орчинд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ контент болж хувирдаг тул хэрэглэгч худалдаж авахаар сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. - Тоо бус чанарт анхаар. Таны бүтээгдэхүүнийг сонирхохгүй 100 мянган лайктай хуудастай байснаас, сонирхдог мянган хүнтэй байх нь илүү үр дүнтэй. - Сошиал медиа сувгуудыг ашиглахдаа стандартыг нь хангаж, дагах нь чухал. Эс тэгвээс бандуулах гэх зэргээр хязгаарлалтад орох эрсдэлтэй.
May 12, 2021
41 min

Япон дахь балетын сургуулийн захирал А.Хангай #96
May 11, 2021
49 min

Г.Өлзийбуян, Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Гар нийлсэн багийн гол шинж бол итгэлцэл бүхий нээлттэй харилцаа. Багийн гишүүд санал шүүмжийг чөлөөтэй солилцож, зөрчилдөж чаддаг байх ёстой. - Хурал бол багийн ажиллагааны гол талбар тул тодорхой хөтөлбөрийн дагуу нарийн төлөвлөн зохион байгуулах хэрэгтэй. - Ажилтнууд, алба нэгжүүдийг өрсөлдүүлэх нь тэдний эгог тэжээж, багаар ажиллах нөхцөлийг үгүй хийдэг.
May 5, 2021
48 min

П.Даваадорж, Money Mах компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Манайд банк, санхүүгийн салбар бусад салбарыг бодвол өгөгдөл сайтай ч тэр нь хэт ерөнхий бөгөөд үүнийгээ дагаад зээлийн шалгуур нь ч ерөнхий байдаг. - АНУ-д банк, санхүүгийн байгууллагууд хэн илүү хэрэглэгчээ сайн таньж, илүү нарийн дата цуглуулснаараа өрсөлддөг. - Гаднын зах зээлд гарах гэж байгаа бол чи дэлхийд юу нийлүүлж чадах вэ, тэр нь юугаараа онцлог вэ гэдэг асуултыг юун түрүүнд өөртөө тавих хэрэгтэй.
Apr 30, 2021
54 min

Ц.Оюунжаргал, GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - Хэрэглэгч ба ажилтнаа сонсдог байх нь ажайл менежментийн гол зарчим бөгөөд ажайл байгууллагыг хурдан шуурхай, уян хатан байдал тодорхойлдог. - Удирдлагууд эгогоо таягдан хаяж ажилтнуудаасаа санал шүүмж хүлээн авах, тасралтгүй суралцах, эрх мэдлээ шилжүүлэхэхэд суралцах хэрэгтэй. - Ажайл удирдлага нь бусдад "үйлчилдэг", боломж бололцоог нь нээж өгдгөөрөө уламжлалт арга барилаас ялгаатай.
Apr 27, 2021
39 min

Т.Болдгэрэл, Түвд Агентлагийн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Ажил, хөдөлмөр нь амь зуухын нэр биш бөгөөд заавал дарга болж байж жаргалтай болдог гэдэг үзлээс салж, хөдөлмөрийн тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. - Бизнес зөвхөн ашгийн төлөө байж, ажилтнуудыг хэрэгсэл гэж харж болохгүй. Бизнес, хариуцлага хоёр салшгүй холбоотой. - Боловсролын систем залуучуудад мэдлэг олгодог ч чадамж олгохгүй байна. Тэдэнд мэдлэгээ ашиглаж, хэрэглээ болгох чадварыг суулгах хэрэгтэй.
Apr 24, 2021
1 hr 5 min
Load more

