
Бид хоёр Токио-2020 Олимпын наадмын шууд дамжуулалт болон "Тамирчны Манлайлал-2021" хөтөлбөрийн тухай ярилцлаа.
Aug 31, 2021
51 min

Зуны Олимпийн 32 дугаар наадам эхлэхэд ердөө 47 өдөр үлдээд байна. Энэ л өдрүүдэд ТОКИО-2020 наадмыг тэсэн ядан хүлээж буй та бүхэнтэйгээ уг наадамтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хуваалцахаар шийдлээ. Хүлээн авч сонсоно уу :)
Jun 7, 2021
35 min

Шинэ оны эхний дугаараа хүлээн авна уу. Бид энэ удаад Монголын спортын сэтгүүл зүйд 26 дахь жилдээ хүчин зүтгэж буй "Таван Цагариг" сонины сэтгүүлч,хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшинг урьж ярилцлаа.
Feb 10, 2021
1 hr 22 min

Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт найдаж байна. Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.
Nov 21, 2020
41 min

Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа МУГТ, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, буудлагын ДАШТ-ий хошой алтан медальт Д.Мөнхбаяр эгчийгээ урьж, буудлага спорт, тамирчны карьер гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Энэхүү дугаарыг Дуугай Тогло видеокасттай хамтран бэлтгэв.
Видео хувилбарыг доорх холбоосоор үзнэ үү
https://bit.ly/2HAq9VN
Oct 27, 2020
1 hr 14 min

Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн талаар мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын домогт марафон гүйлтийн тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч буй энэ өдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Б.Сэр-Од ахын маань төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэндийг олон жил Монгол түмнээ спортын амжилтуудаараа баярлуулаарай гэсэн ерөөлийн хамтаар дэвшүүлье!
Oct 6, 2020
1 hr 36 min

Сайн байцгаана уу? Шинэ дугаартаа бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б. Мандуулыг урьж дасгалжуулагчийн ажил, тэр дундаа багийн спортын дасгалжуулагч байхын онцлогуудыг, мөн тамирчдын бэлтгэлжилтийн талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай зочны Youtube хуудсаар зочлон, дасгалын бичлэгүүд болон сонирхолтой ярилцлагуудыг нь үзээрэй!
https://www.youtube.com/user/Manduulero
Aug 12, 2020
54 min

Шинэ 7 хоногт ээлжит подкастаараа уулзаж буйдаа баяртай байна. Дугаарын зочноор Олон Улсын Олимпийн Хорооны “Эмэгтэйчүүд ба Спорт” комиссын гишүүнээр 2015-2019 оны хооронд сонгогдон ажиллаж байсан П.Тунгалаг эгч маань оролцож, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа. Үргэлж биднийг дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Бас share хийхээ мартав аа! 😊
Jun 30, 2020
51 min

Сайн байцгаана уу?
Ээлжит дугаараа бид хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндөж ярилцдаг, “ногоон” подкаст Sustainable Mongol-той хамтран бэлтгэлээ. Энэхүү подкастаас ОУОХ (Олон Улсын Олимпийн Хороо) өөрсдийн боловсруулсан тогтвортой хөгжлийн 18 зорилтуудыг үйл ажиллагааныхаа хүрээнд болон Олимпийн наадмуудад хэрхэн тусгаж ажиллаж буйг, мөн энэхүү үзэл санааг спортоор дамжуулан олон нийтэд түгээх боломжуудын талаар ярилцсныг хүлээн авч сонсоно уу.
Jun 8, 2020
54 min

Сайн байцгаана уу? Бид энэ удаагийн дугаартаа Монголын Электрон Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалыг урьж, Монголдоо хамгийн олон тамирчинтай гэгддэг E-спортын тухай ярилцлаа.
1:50-07:30 Дотоодын болон олон улсын тэмцээн, уралдаануудын эргэн тойронд
8:20-11:30 ОУОХ-ны залуу сэтгүүлч хөтөлбөрийн тухай
11:50-12:57 Монголын Е-спортод үзүүлж буй Ковид-19-ийн нөлөө
13:20-16:22 Е-спорт спортын төрөл мөн үү? Үндсэн төрлүүд
16:50-22:25 Мэргэжлийн тамирчин болон сонирхогчдын ялгаа, бэлтгэлжилт ба боломжууд
25:20-33:05 Ивээн тэтгэгчид, холбооны менежмент, хамтын ажиллагаа
33:16-38:19 Е-спортын онцлог, давуу талуудаас
Jun 8, 2020
42 min
Load more
