Show notes
НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Save the Children in Mongolia “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд аймагт 250 өсвөр үеийнхэнтэй 10 клубыг байгуулан баг болон ажиллаж байна. Төслийн зөвлөх Д.Мөнхням эгчтэй хүүхдийн клуб болон ажиллахдаа юуг анхаарах болон нийгмийн ажил мэргэжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.



