THE PANORAMA
THE PANORAMA
Anuka and Uchral
EP8: Хорио цээрээс ил тод байдал руу (AWARE төсөл)
1 hour 33 minutes Posted Aug 22, 2023 at 4:00 am.
0:00
1:33:29
Download MP3
Show notes

За юу байна манаайхааан! Өнөөдрийн ангиар AWARE (About Women's and Adolescene Reproductive Empowerment) (https://www.instagram.com/aware_mgl/) төслийг үүсгэн байгуулагч Болдбаатарын Мөнхзул буюу Жүүгий (https://www.instagram.com/juugii.b/) зочноор оролцож байна аа.

Бид 3 өнөөдрийн ангиараа бэлгийн боловсролтой холбоотой асуудлуудыг ярилцсан бөгөөд мөн өөрсдийн хамгийн анх бэлгийн боловсролыг авч байсан түүхүүд, бэлгийн боловсрол дотор холбогдох олон асуудлуудын нэг болох жендер, бэлгийн чиг хандлага гэх мэт сэдвүүд дээр өөрсдийн бодлоо хуваалцлаа.
Монгол улс Abstinence education буюу жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс (БЗДХ) сэргийлэх цорын ганц арга нь секс хийхгүй байх гэсэн ойлголтыг заадаг байсан үе саяхан. Манай ээж аав, эмээ өвөөгийн үеэс л тэгж заасаар ирсэн. Харин одоо даяарчлал, ардчилалын улмаас бид хүссэн мэдээллээ нээлттэй олж авдаг үед ирээд байна. Үүнийг дагаад барууны урсгал кино, цахим ертөнцөөр авч буй бэлгийн боловсрол бидний сэтгэхүйнд бага хэмжээгээр нөлөөлсөөр байна. Гэхдээ зөв мэдээлэлийг хаанаас авах, ер нь Монгол улсыг гадаадын хөгжилтэй орнуудтай харьцуулахад бэлгийн боловсролыг яг адилхан хэлбэрээр, хурдацтай авахад бэлэн байгаа юу? гэх мэт асуудлуудаар ярилцлаа. Hope you guys enjoy the episode.
Instagram: https://www.instagram.com/thepanorama.podcast/ 
Apple Podcast: https://podcasts.apple.com/gb/podcast/the-panorama/id1693682103 
Spotify: https://open.spotify.com/show/4yh4wpZhc8gbJWbatCiePO?si=wJ0xMRewRoavP2U5pEs1tQ&nd=1 
YouTube Channel: https://www.youtube.com/@ThePanoramaPodcast
Анхаарах зүйлс:
Энэхүү подкастын ангид илэрхийлсэн үзэл бодол, санал бодол нь зөвхөн зочид болон хөтлөгчдийнх бөгөөд аливаа дурдсан мэдээлэл нь зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор хийгдсэн. Cонсогчдод энэхүү подкастын хэсэгт өгөгдсөн мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах эсвэл ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө хувьдаа судалгаа хийж, холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхийг зөвлөж байна.  Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн эрх © 2023. Панорама подкаст нь оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан. Тодорхой зөвшөөрөл авалгүйгээр аливаа контентыг хуулбарлах, түгээх, зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
Ашигласан дуу: Music from #Uppbeat (free for Creators!): https://uppbeat.io/t/kidcut/jazz-and-hop License code: YRKUGWALAH2EP3OB