
Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох? Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно.
Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно.
Apr 9, 2024
26 min

Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу:
Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох?
Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд,
Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ?
зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа.
Mar 18, 2024
39 min

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа.
Feb 29, 2024
39 min

Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ.
Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан.
Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа.
Jan 9, 2024
41 min

Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна.
Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.
Dec 12, 2023
21 min

Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна.
Nov 20, 2023
13 min

Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.
Nov 13, 2023
49 min

9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯
Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ.
Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.
Sep 19, 2023
36 min

"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна.
Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
Initiated by: Cipy Top Festival Organisers
Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav
Illustration Art: Misheereh
Aug 3, 2023
23 min

Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.
Apr 25, 2023
29 min
Load more