Show notes
Сайн байцгаана уу?Бид хоёрынподкастын шинэ дугаар бэлэн боллоо 😁😁Энэ удаагийн дугаараараа бид:📌Нөхөрлөл гэж юу вэ? 📌Хүний хөгжлийн үе шатууд дах нөхөрлөлийн тухай ойлголтууд, тэдгээрийн сэтгэл зүйн ач холбогдол📌Эрэгтэй эмэгтэй найз гэж байдаг уу?📌Нөхөрлөлтэй холбоотой сэтгэлзүйн ямар асуудлууд байдаг вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ? 📌Сайн найз гэж хэн бэ? зэрэг асуултуудын дор сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс мөн өөрсдийн туршлагад үндэслэн маш дэлгэрэнгүй тайлбарлах гэж оролдсон байгаа 😇😇Мөн дараах 2 тестеер өөрийгөө ямар найз вэ гэдгийг сонжоод үзээрэй🥰🥰Хариултыг мэдээж подкастаа сонсоод мэдээрэй😎😎❓1. Эрвээхийн авгайлдаай өндөгнөөсөө гарахын тулд ургамал хайж байна. Ямар ургамал байх вэ?a.хүчтэй ургамалb.гоё харагддаг цэцэгc.өндөр урт ургамалd.хамгийн ойр байгаа ургамал❓2. Та найзтайгаа телевиз үзэж байгаад реклам дундуур бослоо. Эргээд ирэхэд найз тань утсаа бариад уйлж сууна. Яагаад тэр уйлсан бэ?a.үзсэн кинонд сэтгэл хөдлөөдb.найз бүсгүй, найз залуугаасаа салсан бололтойc.өөр найзтайгаа муудсанd.ямар нэг ослын мэдээ сонссон бололтойӨнөөдрийн шигтгээ үг: "Нөхөрлөлд ухаан зарах хэрэггүй" шүү найзуудаа 🙏🙏



